ПАРИС-2024 I Д.Отгонжаргал эхний ялалтаа авч, шөвгийн наймд шалгарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 06

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-д Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгонжаргал эхний ялалтаа авч, шөвгийн наймд шалгарлаа.

Түүнтэй эхний шатанд барилдах байсан Итали улсын тамирчин Эмануэла Лиуззи жиндээ орж чадаагүйн улмаас дэвжээнд гарах боломжгүй болсон байна. Д.Отгонжаргал хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Азербайжаны алдарт бөх Стадник Марияа, Германы бөх Блаявас Анастасиа нарын ялсантай нь барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top