Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-д өрсөлдөж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгонжаргал Олимпын хошой мөнгө, хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Азербайжин улсын бөх Мария Стадниктай шөвгийн 8-д барилдаж, 4:4 харьцаагаар буюу онооны чанараар яллаа.
Барилдааны төгсгөлийг Д.Отгонжаргал ухаалаг хийж, онооны давуу байдлыг авч чадлаа. Ингэснээр манай тамирчин их шөвгийн дөрөвт буюу хагас шигшээд шалгарч байна.
Манай тамирчинтай олимпын наадмын эхний шатанд барилдах байсан Итали улсын тамирчин Эмануэла Лиуззи жиндээ орж чадаагүйн улмаас дэвжээнд гарах боломжгүй болсон тул Д.Отгонжаргал шууд ялалт авч, шилдэг наймд үлдэн, хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Азербайжаны Мария Стадниктай хүч үзсэн юм.
Д.Отгонжаргал одоо 00:15 минутаас АНУ-ын тамирчин Хилдебрандт Сара Аннтай хагас шигшээд хүч үзэх бөгөөд хэрэв түүнийг ялбал мөнгөн медалийн болзол хангах юм.
Хилдебрандт Сара Анн нь "Токио 2020" зуны XXXII олимпын наадмын хүрэл медальтай, 30 настай тамирчин.
Сэтгэгдэл ( 1 )
Т.Сүхбаатар мундаг юм аа Амжилт !!!