“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн барилдаан 17:00 цагаас эхлэх бөгөөд 2022 оны Дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан олимпын дэвжээнд хүч сорино.
Харин 50 кг-ын жинд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж буй Гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө шөнийн 02:30 цагаас барилдана.
Сэтгэгдэл ( 1 )
монголын тамирчдаар олимпийн дэвжээг арчиж өгч байна дөө