Бэртсэн өрсөлдөгчийнхөө "далбаа"-тай медалийн тавцанд гарсан Хэ Бин Цяо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 07


Олимпын наадмын бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн Хятадын тамирчин Хэ Бин Цяо Испанийн далбаатай тэмдгийг медалийн тавцанд барьж зогссон энэ дүр зураг олны сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Хятадын бадминтонч хагас шигшээ тоглолтод Дэлхийн гурван удаагийн аварга, "Рио-2016" олимпын аварга, Испанийн тамирчин Каролино Маринд эхний үед 14:21, хоёрдугаар үед мөн 8:10-аар хожигдож байсан ба энэ үед Марин гэмтэл авч, тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.

Тиймээс Хэ Бин Цяо бэртлийн улмаас талбайд гарах боломжгүй болсон Испанийн Каролина Мариныг хүндэтгэн, эх орных нь далбаатай энгэрийн тэмдгийг барин, медалиа зүүжээ.

Тэрээр тэмцээний дараа "Би хагас шигшээд өрсөлдөгчөө гэмтэхэд маш их харамссан. Миний оронд тэр медалийн тавцанд зогсох ёстой байсан. Тиймээс би жижигхэн тэмдэг ч гэлээ Испанийн далбаа барьж, медалийн тавцанд гарсан. Түүнийг хурдан эдгэхийг хүсэж байна" хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ. 
 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түвшин(202.126.89.158) 2025 оны 03 сарын 13

Сайхан чанар.Дэлхийд ёс суртхуунаа гайхуулжээ

6  |  0
Монгол(202.126.91.217) 2025 оны 03 сарын 13

Өндөр ёс суртхуун. Хятадууд улсын хөгжлөөрөө ч, хүний хөгжлөөрөө ч тасарч байна даа.

17  |  1
Өвгөн эрдэмтэн(202.9.46.108) 2025 оны 03 сарын 13

Би бл медалаа түүнд зүүж өгөх блаа..

1  |  2
Эх оронч(202.21.107.5) 2025 оны 03 сарын 13

Энэ бол дээд зэргийн ёс суртахуун!

13  |  0
д(202.179.27.239) 2025 оны 03 сарын 13

хүн чанар гэж энэ

12  |  0
ХггддРрх888лдллү⁹9⁹з(66.181.179.22) 2025 оны 03 сарын 13

0000ъъъоорщпүүдлллю\n\n\n\nҮллү\n.шш

1  |  0
Close menu