"Парис-2024" олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна.
Маргааш 125 кг-ын жинд өрсөлдөх Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга, Пан Америкийн аварга, АНУ-ын тамирчин Пэрриштэй барилдахаар сугалаа таарлаа.
Энэ барилдаанд ялбал Азербайжан, Египетийн аль хожсонтой нь оноолт таарна.
Эхний 2 өрсөлдөгчөө ялбал Гүржийн алдарт бөх Гено Петрашвилитай таарах магадлал өндөр юм. Туркийн домогт аварга, олимпын алт, хүрэл, ДАШТ-ий 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт Таха Акгүл болон олимпын хүрэл, ДАШТ-ий хошой аварга Ираны бөх Заре нар нөгөө хэсэгт хуваарилагджээ.
Тус жингийн барилдаан маргааш Улаанбаатарын цагаар 17:00-д эхэлнэ
Сэтгэгдэл ( 2 )
Замаа аятайхан засна гэхээр яана гэсэн үг вэ, арай бульдозер явуулахгүй байлгүй дээ, үндэсний бөх шиг муугаас нь амлаад явна гэсэн үг үү, олимпод хэнтэй барилдах аа өөрөө мэдэж шийдэхгүй ш дээ
Замаа аятайхан засаж байгаад мэдалийн оосроос атгаарай