ПАРИС-2024 | Өнөөдөр П.Орхон, М.Лхагвагэрэл нар олимпын дэвжээнд өрсөлдөнө

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 09

Өнөөдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын хоёр тамирчин барилдна. 

Улаанбаатарын цагаар 18:00 цагт эмэгтэйчүүдийн 62 кг, эрэгтэйчүүдийн 125 кг-ын жингийн урьдчилсан барилдаан эхэлж, Дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон ДАШТ-ий мөнгөн медальт Украйны бөх Ирина Колиаденкотой эхний барилдаанаа хийнэ.

Ялбал ДАШТ-ий алт, мөнгөн медальт Европын аварга Болгарын тамирчин Биляна Дудова, ЕАШТ-ий хүрэл медальт Шведийн бөх Сара Линдборг нарын ялсантай таарч барилдана.

Эрэгтэйчүүдийн 125 кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга, Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Пэрриштэй, дараа нь Азербайжан, Египетын тамирчдын аль хожсонтой нь хүч үзнэ.

Барилдаан Улаанбаатарын цагаар 18:00-д эхэлнэ.

Дэлхийн аварга П.Орхон, ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл нартаа амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.72) 2024 оны 08 сарын 09

Бусдаасаа дээрдэх юм байгаа юм болов уу даа

0  |  0
Top