МҮОХ-ноос МЭДЭГДЭЛ гаргалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 09

Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ноос үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийжээ. 

Мэдэгдэл

 МҮОХ нь олимпын наадамд үндэсний шигшээ багийг зохион байгуулж оролцуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг төрийн бус байгууллага юм.

“Парис 2024” наадмын хүрээнд 2023 оны 9-р сард Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн харьяанд “Үндэсний шигшээ багийг дэмжих баг”-ийг спортын эмч, спортын сэтгэлзүйч зэрэг мэргэжилтнүүдийг оролцуулан байгуулсан. Энэхүү дэмжих баг нь БТСУХ, Үндэсний шигшээ баг, САУЭШТ-ийн шийдвэрээр гэрээний дагуу 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр спортын сургалт, дасгалжуулалт, спортын сэтгэл зүй, спортын хоол зүй гэсэн үндсэн нэгжид хуваагдан ажилласан.

Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих багийг Ардын багш, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, спортын сэтгэл зүйн багийг Б.Золзаяа, спортын хоол зүйн багийг С.Мөнхтуул нар ахлан ажиллаж, шигшээ багийн бэлтгэл сургуулилалт болон тэмцээн уралдааны үеэр үүрэгт ажлаа гүйцэтгэсэн. Парис хотноо уг багаас Ч.Насантогтох, Б.Бат-Отгон, Ж.Отгонцагаан нар чиг үүргийн дагуу ажиллаж байна.

МҮОХ нь уг багийн гишүүдийг олимпын наадамд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх, виз мэдүүлэхэд шаардлагатай албан бичгээр хангах зэргээр дэмжин ажилласан.

Энэ удаагийн Олимпын наадамд оролцож буй Монголын шигшээ багт Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс эмч М.Булган, физиотерапист буюу хөдөлгөөн засалч Ч.Туул нар багтан ажиллаж байна. Мөн боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол улсын гавьяат эмч Ч.Насанбат, жүдогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд М.Нишикидо нар тус тус багтсан болно.

Олимпын наадамд оролцох багийн бүрэлдэхүүнийг зөвхөн тухайн спорт холбоод бие даан шийдвэрлэдэг бөгөөд МҮОХ нь тухайн спорт холбоодоос ирүүлсэн мэдүүлгийн дагуу мандат захиалдаг болно.
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.178.210) 2024 оны 08 сарын 12

Ийм байгууллага байсан юм уу хачин юм. Тамирчид маань төр засаггүй, Олимпийн хороогүй орны тамирчид шиг байсныг дэлхий харсан ш дээ.

0  |  0
Zochin(122.201.31.209) 2024 оны 08 сарын 10

Sportiin surgaltuudaa harchihaach yuch zaahgui,mngo avchad huhduud negendee zaaj bnshtei,bagsjnarni tootoi uzegdene,Bugdshtei,zambragui,zavavaan tsegtsgui,

0  |  0
Иргэн(202.9.40.63) 2024 оны 08 сарын 11

Нэр нь гарсан хүмсийг гавьяатайг хүн бүр мэднэ гэхдээ одоо болноо . Дараагийн үедээ бодомж олго й., Олимп үзэхийг хүсүүл өөрийн зардлаар үзэхэд болийш дэ . Залуу хүмүүс өөр цаг үед амьдарч бна тийм болхоор шинэ сонин шийдлээр амжилт гаргах магадлалтай . Өөрсийгөө чөлөөлж жим биш зам тавьж өгдөө ахмадууд минь. Ирээдүйгээ хайрла .

1  |  0
zochin(76.157.240.254) 2024 оны 08 сарын 11

Magvan guai baihad buh yum yos duremeeree k baisan.Su.Batbold munguur zodoj huudee avch ugsunuus hoist uudluhuu bailaa sda

2  |  0
зочин(139.5.218.204) 2024 оны 08 сарын 11

ХАМГИЙН ЧУХАЛ СЭТГЭЛ ЗҮЙЧ БАЙХГҮЙ НЬ ГАЙХАШРАЛЫГ ТӨРҮҮЛЖ БАЙНА. ОЛООГҮЙ ЮМ БАЙЛГҮЙ. СЭТГЭЛ ЗҮЙЧ МЭРГЭЖЛИЙН ШААРДЛАГ ХАНГАСАН ЕР НЬ ЭНЭ УЛСАД БАЙХГҮЙ. ГЭГЭЭН ЦАГААН ӨДӨР ДЭН БАРИАД Ч НЭГИЙГ БАЙТУГАЙ ТАЛЫГ Ч ОЛОХГҮЙ

2  |  0
зочин(139.5.218.204) 2024 оны 08 сарын 11

МОНГОЛЫН ОЛИМПИЙН ХОРОО ГЭЖ НЭГ ДАМПУУ ГАЗАР БАЙХ ЮМ. СОЦИАЛИЗМЫН ҮЕД ИЛҮҮ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖЭЭ. ОДОО БОЛ АРД ОЛНЫ ШҮҮМЖЛЭЛ ХҮРТЭЭД МЭДЭГДЭЛ ГАРГАХААС ӨӨР ЗҮЙЛ АЛГА. БАТТҮШИГ ГЭДЭГ ДАРГЫГ НЬ АРД ОЛОН НИЙТЭЭРЭЭ ҮЗЭН ЯДАХ ЮМ. ШАЛТГААНТАЙ ШАЛТГААНГҮЙ. ЁС ЗҮЙН ТАЛААСАА МОНГОЛЧУУД ЭНЭ ХҮНИЙГ ЭНЭ ГЭР БҮЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙНА ЯАХААРАА Ч ЭНЭ ХҮН ЭНЭ СУУДАЛД ОЧСОН ЮМ . ИНГЭЭД Л ҮРГЭЛЖЛЭЭД БАЙХ ЮМ УУ

2  |  0
Зангараг(66.181.178.210) 2024 оны 08 сарын 11

МҮОХороо гэгч байгууллага ямар ч ажил хийдэггүй гэж байна. Олимпийн эрх авсан тамирчид өөрсдөө мэдүүлгээ өгөхөд л виза гарна шүү дээ. Олимпийн наадамд оролцох баг тамирчдын бүрэлдэхүүнийг спортын холбоод бие даан шийддэг юм бол Монголын олимпийн хороог Баттүшигтэй хамт татан буулгах хэрэгтэй.

2  |  0
Зочин(66.181.186.14) 2024 оны 08 сарын 11

Арчаагүй шаарнууд. Нэг чсэтгэл зүйч бхгүй. Бүх мөнгөө танил талаараа хуваарилаад авчихсан. Төгцөг болсон насантогтох отгонцагаан эд нар одоо болиочээ. Явж ханадаггүй юм уу

2  |  0
Top