"Парис-2024" олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жингийн хагас шигшээ барилдаанд Украины бөх, “Токио 2020” олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Ирина Колиаденко Олимпын мөнгөн медальт, Дэлхийн 3 удаагийн аварга, Ази тивийн аварга, дэлхийн чансааг жиндээ тэргүүлэгч, Киргизийн бөх Тыныбекова Айсулууг яллаа.
Ингэснээр манай тамирчин П.Орхон дагаж барилдах боломжтой болж байна.
Маргааш 17:00 цагаас эхлэх дагах барилдаанд манай тамирчин эхлээд Болгарын бөх Дудова Биляна Живковатай барилдах бөгөөд хэрэв түүнийг ялбал хүрэл медалийн төлөө Киргизийн бөх Тыныбекова Айсулуутай хүч үзнэ.
Сэтгэгдэл ( 5 )
Боломж бол хангалттай байгаа, сэтгэл зүй нь хэр байгаа, дасгалжуулагчид нь хэр сэтгэл зүйг нь хэр өргөж гаргаж чадахаас л шалтгаална даа, бяр хүч, техник, туршлага бол угаас хангалттай байгаа ш дээ
Амжилт хүсье. Өнөөдөр л хичээж маш хашир барилдана шүү. Настанд битгий ороорой. Бас хөлөө чагтлуулж болохгүй шүү. Бусдаар унаган бяр байна. Туршлага байна.
Орхон минь , дүү минь чи чаднаа.Хүч , боломж бүгд байна.Бид дээлний чинь захыг мушгиад л сууж байна.Гялалзаад үзүүлээд л өгөөрэй
Ашгүй дээ.
Ашгүй дээ.Орхон дүү минь чи чадна шдээ