Францын нийслэл Парис хотноо 32 дахь удаагийн зуны олимпын наадам амжилттай үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр тамирчдын байрлаж буй Олимпын хотхонд ССАЖЗ-ын сайд Ч.Номин, ОУОХ-ны гишүүн МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар зочилж Монголын баг тамирчдадаа амжилт хүслээ.
ССАЖЗ-ын сайд Ч.Номин шинээр байгуулагдсан Засгийн газар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэрийн өмнөөс Монгол эх орноо төлөөлөн Олимпын наадамд улс эх орныхоо нэрийг гаргаж, олимпын медаль хүртсэн Монгол баг тамирчиддаа талархал илэрхийлээд, удахгүй тэмцээндээ оролцохоор бэлтгэж буй тамирчиддаа спортын өндөр амжилт үзүүлэхийг хүсэн ерөөв.
Олимпын наадамд нийт 206 орны 10.500 тамирчин оролцож байгаа бөгөөд үүний дотроос медаль хүртсэн 70 гаруй орны дотор Монгол улс багтаад байна.
Монголын багийн чөлөөт бөх, марафон, хүндийг өргөлтийн тамирчдын тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд 8 дугаар сарын 11-ны өдөр марафоны эмэгтэй тамирчид болон чөлөөт бөхийн финалын барилдаанаар тэмцээн дуусч, хаалтын ёслолд оролцох болно.
Сэтгэгдэл ( 1 )
ene navchgar gechii mun iluu hogoo *** Ч.Номин chi end tend yum yumruu usreh yumaa yag hen chi yag yu hiij buteegeeh end tend dalganaj yavdag yum yu hiij giguulsen gechii be ⁉︎ Ерөнхийлөгч Б.Баттүшиг end tend zurga daruulah gej naad alband orj bgaa bol ajilaa ugj dard orno ymar ajilaa medehgui bol setgel gargaad ganthaara guij tamirchid us baraad zogsvol sug chamaig ardtumen hundleh bailaa novch ymar ger buld usheer iim teneg uher boldog bna setgelgui Ерөнхийлөгч Б.Баттүшиг ajilaa ugj dald orno u Mongol tamirchid tanai ger buliig zugaalah yavaagui shu