"Парис-2024" олимпын наадмын эмэгиэйчүүдийн 76 кг-ын жингийн барилдаан эхэлж, ОУХМ Э.Даваанасан Африк тивийн хос алт, 3 мөнгөн медальт тамирчин Нигерийн Ханна Амучечи Рубентэй эхний тойргийн барилдаанаа хийж 5:2 харьцаатайгаар ялалт байгууллаа.
Ингэснээр Э.Даваанасан шөвгийн наймд өрсөлдөх эрхтэй болж байна.
Түүний дараагийн учраа Колумб улсын тамирчин Рентериа Татиана байх болно. Тэрбээр 22 настай, Дэлхийн аваргын хүрэл медальт тамирчин юм.
Сэтгэгдэл ( 0 )