Гэрэл зургийг Ч.ГАНБАТ (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медаль, “Токио-2020” олимпын наадмын 4 дүгээр байрын шагналт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг Парисын олимпын наадмын хүндийг өргөлтийн 81 кг-ын жинд өрсөлдөж байна.
Тэрээр огцом өргөлтийн төрөлд эхний оролдлогоор 100 кг-ын жинг захиалж, амжилттай өргөлөө. М.Анхцэцэг огцом өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 106 кг өргөсөн нь амжилтгүй болсон бол гурав дахь оролдлогоороо 108 кг-ыг захиалсан нь мөн амжилтгүй боллоо.
Түүний хувьд үргэлжлүүлэн түлхэлттэй өргөлт хийнэ. Тэрээр түлхэлттэй өргөлтөд 125 кг-ыг захиалжээ.
Сэтгэгдэл ( 0 )