ПАРИС-2024 | Т.Тулга ХҮРЭЛ МЕДАЛИЙН төлөө өрсөлдөхөөр боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 10

‘Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдөж буй "Осло-2021” ДАШТ-ийн хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, ЦЕГ-ын "Хүч" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Тулга хэсэгтээ Кубын Вальдес Тобие, Арменийн Язген Тенанян нарыг ялсан.

Манай тамирчин дөнгөж сая хагас шигшээд Японы Котаро Киёокатай барилдаж, 5:1-ээр ялагдан, олимпын наадмын хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов.

Тэрээр Японы бөх Дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Ираны Рахман Амоузадхалили, Дэлхийн алт, мөнгөтэй Унгарын Исмаил Мусзукаев нарын ялсантай нь барилдана.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.178.210) 2024 оны 08 сарын 11

Хөөрхий бас л 5 руу шидэгдэх үү?

0  |  0
Зочин(202.126.90.153) 2024 оны 08 сарын 11

Сайн Япон байна оо, Тулгатай 10 барилдахад 10 ялах Япон байна, хүрлийн өрсөлдөгч ч чанга, хэцүү л болчих шиг

0  |  0
Top