МҮОХ | Гэр бүлийн гишүүдийн зардал хувиасаа гардаг

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 11

"Парис 2024" олимпын наадамд манай улсаас оролцож буй шигшээ багийн тамирчид болон арын албаныхны бүрэлдэхүүнийг Монголын Үндэсний Олимпын Хорооноос албан ёсоор танилцууллаа. 

Уг танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

МҮОХ нь олимпын наадамд үндэсний шигшээ багийг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй, ОУОХ-ны гишүүн, төрийн бус байгууллага юм.

“Парис 2024” Олимпын наадамд оролцсон шигшээ багийн тамирчид, албаны бүрэлдэхүүнд олгогдсон мандатын мэдээллийг нээлттэйгээр танилцуулж байна.

1. Нийт эрх авсан тамирчдын 50%-тай тэнцэх квотын дагуу албаны хүмүүст мандат олгогддог. Дасгалжуулагчид болон бусад албаны хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс ОУОХ-ны журамд зөвшөөрөгдсөн хэмжээнд мандатыг сэлгэх (transferable) байдлаар зохицуулалт хийснийг * -аар тэмдэглэв.

2. Үндэсний шигшээ багийн тамирчид болон квотод багтсан үндсэн багийн албаны хүмүүс, дасгалжуулагчдын зардлыг БТСУХ-оос гаргасан.

3. “Р” буюу “Personal Trainer” ангиллын мандатыг зарим спортын төрөлд хувийн дасгалжуулагч, бэлтгэл хангагч болон бусад дэмжих албан тушаалтнуудад олгодог. Энэ ангилал нь ОУОХ-ын журмын дагуу албан ёсны багийн бүрэлдэхүүний тоонд багтдаггүй. Мөн зөвхөн бэлтгэлийн заал танхимд нэвтрэх боломжтой бөгөөд тамирчдын тосгон, уралдаан тэмцээний цэнгэлдэхэд нэвтрэх эрхгүй байдаг онцлогтой. “Р” мандатыг эзэмшигчдийн зардлыг спорт холбоод өөрсдөө бүрэн хариуцсан.

4. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь “NOC Guest” мандатыг ээлжлэн сэлгэх байдлаар ажилласан бөгөөд бүх зардлаа хувиасаа гаргасан.

5. Олимпын наадмын үеэр байгуулагдсан МҮОХ-ны төв штабын ажилтнуудын зардал нь МҮОХ-оос гарсан бөгөөд улсын төсвөөс хамааралгүй.

6. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нь ОУОХ-ны гишүүний хувьд “IOC” ангиллын мандат олгогдсон бөгөөд ОУОХ-ны журмын дагуу гэр бүлийн гишүүд, дагалдах зочны мандатыг сэлгэн ашигласан болно. Үүнтэй холбоотой зардал ОУОХ болон хувиасаа гарсан.

7. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын зардлыг Олимпын эв нэгдлийн сангаас гаргадаг бөгөөд ОУОХ-ны журмын дагуу гэр бүлийн гишүүнийг урьдаг. Гэр бүлийн гишүүний зардал нь хувиасаа гардаг.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болдоо(66.181.180.43) 2024 оны 08 сарын 13

Баттүшиг огцроо. Ичих нүүр гэж алга уу

0  |  0
feodaliz,m(77.100.182.196) 2024 оны 08 сарын 12

sur bolgoz bicheedl baisan huvcas omsson humuusch gaihaltai gez helegdeheerguil bna

0  |  0
Зангараг(66.181.178.210) 2024 оны 08 сарын 12

Олимпод оролцсон тамирчиддаа яг ямар тусламж дэмжлэг үзүүлсэн юм бэ энэ нэг сонин байгууллага? Баахан хүмүүсийг мандат нэрээр олимп үзүүлснээ хамгаалсан тайлбар тавиад байх юм. Яг тамирчидтайгаа яаж ажилласан нь огт мэдэгдэхгүй юм.

2  |  0
зочин(66.181.186.132) 2024 оны 08 сарын 13

СПРОТЫН ЯАМ БАЙГУУЛСАН НЬ ОНОСОН БӨГӨӨД ЭНЭ ЯАМ, ЯЛАНГУА САЙД ДАРГА НАР НЬ ТУН САЙН АЖИЛЛАЖЭЭ

1  |  2
zochin(76.157.240.254) 2024 оны 08 сарын 12

Mongol huvtsas zohidog zohidgui hun gej baih yum.Ene 2 tugchind bol unendee zohisongui ee

1  |  0
Top