"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын Хөнгөн атлетик-Марафоны эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн тамирчид маань амжилттай барианд орж ирлээ.
Олимпын сүүлийн өдөр зохиогдож буй эмэгтэйчүүдийн марафоны тэмцээнд тив дэлхийн шилдэг 91 тамирчин оролцсоноос манай тамирчин ОУХМ Г.Хишигсайхан 2:33:26 үзүүлэлтээр 47-р байр, ОУХМ Б.Мөнхзаяа 2:33:27 үзүүлэлтээр 48-р байрт тус тус шалгарлаа.
Эх орноо төлөөлөн Олимпын наадамд амжилттай оролцсон баг тамирчдадаа баяр хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )