ПАРИС-2024 | МУГТ Т.Тулга ТАВДУГААР байрт шалгарлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 11

Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын сүүлийн өдөр эх орноо төлөөлөн Олимпын наадамд өрсөлдөх сүүлийн тамирчин бол МУГТ Т.Тулга байлаа. 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд гавьяат тамирчин Т.Тулга хагас шигшээд шалгарсан бөгөөд тэр хагас шигшээд Япон улсын бөх Киёока Котарод 1:5-аар ялагдаж, өнөөдөр хүрэл медалийн төлөө Пуэрто Рико улсын тамирчинтай өрсөлдөж 10:9-ийн харьцаатайгаар ялагдал хүлээж, олимпын наадмын тавдугаар байрт шалгарлаа.

Т.Тулгынхаа дэвжээн дээрх хурд хүч, тэмцээний сүүлийн мөч хүртэлх ялалтын төлөөх тэмцэгч чанар, хичээл зүтгэл, энэ хүртэлх нөр их хөдөлмөрт баярлалаа.

Ийнхүү "Парис 2024" зуны XXXIII Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн 32 тамирчин амжилттай оролцлоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.109) 2024 оны 08 сарын 14

Тулга ч тэр, Орхон ч тэр сайн л үзлээ, үнэхээр болохгүй юм болдоггүй л юм байна, МЧБХ гээч хэрүүлийн бузар шингэсэн газрын үйлс нь нэгмөсөн хазайчихжээ, холбоогоо ч, дасгалжуулагчдаа ч 100% шинэчлэхгүй бол болохгүй нь дээ, топ энэ тэр гэж солиордогоо болиод, хууччуулаа бүгдийг нь нь бүүр бүгдийг нь шүү, явуулаад тэгээс эхэл дээ

3  |  0
ochiro(66.181.180.81) 2024 оны 08 сарын 12

САЙН БАЙЛАА. ҮНЭХЭЭР ҮЗҮҮШТЭЙ БАЙЛАА. БОЛОХГҮЙ ВМ ЦААНААСАА Л БОЛДОГГҮЙ ЛДЭЭ. ТУЛГА МИНЬ ЧИ БОЛ ОЙРЫН 10 ЖИЛДЭЭ ХАРАГДААГҮЙ МАШ САЙН БӨХ, ГАР ТАЛЛАСАН БОЛООД ТУЛЖ ЗОГСОХЫГ ЗААДАГ ХЭДЭН ӨВГӨН БАГШ НАР МИНЬ ОДОО БОЛЬЧИХОО. ХАЙРАН ХҮҮХДҮҮД БАЛЛАЖ ДУУСЛАА. ЯВАХАА БАЙСАН ӨВГӨН УЯАЧ НАР ШИГ НААД ХҮҮХДҮҮД БАЛЛААД ХАЯЛАА. ЦАГ ХУГАЦАА ЭРГЭЖ ИРЭХГҮЙ. ТА НАР МААНЬ ЦАГТАА ХИЙДГЭЭ ХИЙСЭН Л БАЙХ. ИХ СПОРТ БОЛ ТА НАРЫН АЗАА ҮЗДЭГ ЖЕТОН БИШ ШҮҮ .

1  |  0
Top