МҮОХ | Олимпын наадамд чөлөөт бөхийн төрөлд дэмжих багийн 3 хүн ажилласан

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 13

Монголын Үндэсний Олимпын Хорооноос үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тодруулга гаргажээ.

Уг тодруулгад: 

"Парис-2024" Олимпын наадамд чөлөөт бөхийн төрлөөр 9 тамирчин оролцсон бөгөөд мандат авсан бүрэлдэхүүнд 9 дасгалжуулагч, дэмжих багийн 3 хүн, нийт 12 хүн ажилласан байна.

Багийн бүрэлдэхүүнд оролцох албаны хүний нэрсийг тухайн Спортын холбоо нь албан бичгээр баталгаажуулах бөгөөд Монголын чөлөөт бөхийн холбооноос ирүүлсэн мандат олгох албаны хүний нэрсийг хавсаргав.

Жич: Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын Анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв болон Монголын жүдо бөхийн холбооноос ирүүлсэн албан бичиг

Олимпын Хартийн 27-ын 6 дугаар заалт: Үндэсний олимпын хороод нь Олимпын Хартийн дагуу бүрэн бие даасан байж улс төр, хууль эрх зүй, шашин, бизнесийн аливаа дарамт шахалтаас ангид байна.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top