Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос олон нийтийн сүлжээнд үүсээд буй асуудлын талаар тайлбар хийжээ.
Уг тайлбарыг бүрэн эхээр нь хүргэе:
Өчигдөр сошиал орчинд сэтгэл зүйчтэй холбоотой асуудал ихээхэн газар авчээ. Эхнээс нь тайлбарлая. Квот буюу мандатын асуудлаас эхэлье.
ОУОХ-ны дүрэмдээ тухайн улс нь 30-35 тамирчин эрх авбал 17 квот олгоно гэсэн заалттай. Ингээд манай улс 9 спортын төрлөөр 32 эрх авсан ба 17 албаны буюу дасгалжуулагчийн мандат ирсэн гэсэн үг. Үүнээс чөлөөт бөхөд 9 эрх авснаараа 4 дасгалжуулагчийн мандат хуваарилагдсан бөгөөд тус 4 квотыг хуваарь гаргаж тамирчдыг Олимпын эрх авахад хамт байсан дасгалжуулагчийн хамт байхаар зохицуулалт хийсэн.
Зарим өдөр манай 3 тамирчин барилдсаныг та бүхэн мэднэ. Нэг тамирчин барилдахад хоёр дасгалжуулагч буланд гарах ёстой байдаг. Ийм нөхцөлд дөрвөн ширхэг мандатаас дэмжих багийн гишүүдэд олгох ямар ч боломжгүй байлаа.
Сошиал орчинд тархаад байгаа сэтгэл зүйчтэй холбоотой асуудлын тухайд тухайн сэтгэл зүйч нь МЧБХ-той албан ёсоор гэрээ хэлэлцээртэй ажилладаггүй.
Манай холбоонд Парис хамт явах хүсэлт гаргасныг зөвшөөрч, Франц улсын виз мэдүүлэхэд батлан дааж Парис хотноо хамт ирсэн. Мөн Монголд хийсэн Олимпын цугларалтад МЧБХ-оос байр, хоолны зардлыг нь гаргаж баг тамирчдын хамт байрлаж ажилласан.
Түүнчлэн анхнаасаа мандат олгогдох тал дээр тэмцээний үеэр боломжгүй гэдгийг тайлбарлаж хэлсэн. Гэсэн ч бид хэд хэдэн удаа боломж гаргаж бэлтгэлийн заал руу, баг тамирчид руу нэвтрүүлсэн.
Олон улсын жишигт бие халаалтын зааланд тамирчин биеэ халаах, багш нартайгаа техник тактик зөвлөлдөх, барилдаандаа төвлөрөх үе байдаг.
Манай тамирчин Т.Тулга өөрийн сошиал хаягаар доор дурьдсанчлан зүйл болоогүй гэдгийг мэдэгдээд байгаа тул хэт туйлширч судалгаагүй бодит байдлаас зөрүүтэй мэдээлэлд шүүлтүүртэй хандана уу.
Сэтгэгдэл ( 12 )
Одоо наадам дууссан наад хэрэггүй хэрүүлээс чинь залхаж бн!!! Хэн хэн нь дуугүй байлдаа хийх юмгүй утсаа маажисан өрөндөө баригдсан нөхдийн стресс бухимдалаа тайлдаг сэдэв боллоо!!!
Ийм тэнэг улсууд байдаг гэхэд итгэмээргүй. Даанч тэнэг улсууд байдаг юм байна. Энэ холбоог татан буулгая
Тухайн тамирчидтай хамт ажиллаж буй сэтгэлзүйч заавал гэрээтэй байх албатай юу ?
Тэнэг үхэрнүүд монгол гэж орлилдоод тэр тамирчидад дарамт анхаарал зэрэгт асар хүчтэй нөлөөлж байгаад ялагдуулсан
ene uhna argagui ee unsan buhd shaltag mundahgui gej ene de⁉️ amjilt gargaj chadahgui archaagui shees yu yu genee uhen uhlelee chi ardtumen baylaj yavhaa martaj bolohgui shu ⁉️ shaltgaan uurusuu haij olj sur tegeed busdiig hundelj sur tegej chinii amdral ehlene unegui yavuulj ugsun ardtumen turduu talarhaj sur
khutsatsgaagaad , setgel zuichtei bol yalakh baisan uu , tukhain baidlaas yakh yostoigoo tamirchin l medekhees uur khen medekh yum be , khudlaa khelberdej , erguutekhee boli , mongolchuud bur khelberdekhiin uwchin tusjee
Ер нь ярилцлага өгөх тамирчдад дарамт шахалт ирдгийг харуулаад байна шүү дээ. Тулга алсаа бодоод дарамтаас айсандаа л ийм ярилцлага өгсөн нь тодорхой байна. Арьсаа хамгаалсан увайгүя мэдэгдэл хийхээ зогсоож хариуцлагаа хүлээвэл яасан юм бэ.\n
Үхэх нь ээ!!! Өмхий арьсаа хамгаалаад. Гэрээ байхгүй ч гэх шиг. Тэр гэрээг чинь хэн хийх ёстой юм бэ?! Тулга ч тулга. Дарга нараа өмөөрч байгаа ухаантай юм жюуу?! Эсвэл дарамт шахалтад орвуу?!
ТУЛГЫН ХУВЬД ҮЭНХЭЭР ХАРАМСАЛТАЙ БАЙНА
Мэдэгдэл гаргах, арьсаа хамгаалах яах вэ, үйл явцад дүгнэлт хийж, үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулахаа л бод, чадахгүй бол чаддагт нь өгөх нь зүйтэй.\n
Тулгын барилдсан сүүлийн өдөр манайхаас нэг л тамирчин дэвжээнд гарсан биз дээ. Тэгэхээр 4 мандатынхаа нэгийг нь өгчихсөн бол гээд харамсаад байгаа юм шүү дээ
СЭТГЭЛ ЗҮЙЧ НЬ ГЭРЭЭГҮЙ ГЭНЭ ЭЭ. ТЭГЭЭД ГЭРЭЭ ХИЙЖ АЛБАН ЁСНЫ БОЛГОЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ