Уулчин Г.Өсөхбаяр, Б.Онон нар Исмоила Сомони оргилыг эзэллээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, уулчин Б.Онон нар наймдугаар сарын 1-ний өдөр Памирын нурууны ноён оргилын нэг Корженевская (7105 м) оргилд амжилттай авирсан бол үргэлжлүүлэн 14 хоногийн дараа буюу наймдугааар сарын 15-нд 7495 м өндөртэй Исмоила Сомони (Коммунизм) оргилыг эзэлсэн билээ.
Дэлхийн гурав дахь том уулсын бүс болох Тянь-Шань, Памирын нуруунд 7000 метрээс дээш өндөртэй таван оргил сүр хүчийг гайхуулан оршдог. Тянь-Шаний нуруунд Хан Тэнгэр (7010м), Жениш чокусу буюу Пик Победы (7439м) оргилууд байдаг бол Памирын уулсад Исмоила Сомони буюу Коммунизм (7495м) болон Ленин (7134м), Корженевской (7105м) оргилууд бий. Эдгээр таван оргилд бүгдэд нь амжилттай авирсан уулчдад “Цасны барс" цол хүртээдэг уламжлалтай хөтөлбөр өдгөө ч уулчдын хамгийн ихээр сонирхдог авиралт хэвээр байна.
Нэг сарын хугацаанд Памирын нурууны ноён оргил Исмоила Сомони (Коммунизм - 7495 м), Корженевская (7105 м) оргилуудад үргэлжлүүлэн авирсан уулчид өнөөдөр эх орондоо ирнэ.
Сэтгэгдэл ( 1 )
AUDS-Iim bag she moto bolon uuliin sportiin master Luvsandash 1966 ond kommunizm orgild avirsan Daraa ni heden ond bilee Tseveen avirsan daa