“Парис-2024” зуны 17 дахь удаагийн паралимпын наадамд оролцох баг тамирчид Парис хотноо очоод байна. Паралимпын наадам маргааш нээлтээ хийнэ.
Энэ удаагийн паралимпын наадамд Монгол Улсын баг пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик гэсэн спортын 6 төрөлд 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна.
“Парис-2024” паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдыг танилцуулж байна.
Пара пауэрлифтинг
Пара жүдо
Пара усанд сэлэлт
Пара таеквондо
Пара байт харваа
Пара хөнгөн атлетик
Манай тамирчдаас байтын Т.Сэлэнгэ, Б.Оюун-Эрдэнэ нар наймдугаар сарын 29-нд Чансаа тогтоох харваанд цэц сорьж, баг тамирдынхаа салхийг хагалах бол энэ өдөр мөн У.Сүрэнжав (таэквондо), Х.Номуун (усанд сэлэлт) нар тэмцээндээ оролцоно.
17 дахь удаагийн Паралимпын наадам эхлэхэд 1 хоног үлдлээ. Наймдугаар сарын 28-наас эхлэн Central Television, Premier Sports телевиз хамтран албан ёсны онцгой эрхтэйгээр паралимпын наамдыг шууд дамжуулна.
Баг тамирчдадаа амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )