"Парис 2024" зуны паралимпын наадмын байт харвааны тэмцээний чансаа тогтоох урьдчилсан харваа өчигдөр (2024.08.29) боллоо.
Тэмцээнд 23 эмэгтэй тамирчин өрсөлдөж байгаагаас Монгол Улсын тамирчин, Спортын мастер Дэмбэрэлийн Сэлэнгээ гуравдугаар байр, Спортын мастер Буянжаргалын Оюун-Эрдэнэ 18-р байр эзэлжээ.
Ингэснээр Д.Сэлэнгээ үндсэн харваанд Колумб улсын тамирчинтай, Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын тамирчинтай харвахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )