ПАРАЛИМП I Дэлхийн 5 удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ тулалдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 30

“Парис-2024” зуны 17-р паралимпын наадам үргэлжилж байна. Тус наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байна.

Өнөөдөр Монголын тамирчдаас таэквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ өрсөлдөнө.

Г.Болор-Эрдэнэ нь пара таэквондогийн Дэлхийн 5, Ази тивийн 5 удаагийн аварга бөгөөд өнгөрсөн онд болсон "Ханжоу 2022" Азийн зуны спортын пара наадам түрүүлж, Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн анхны монгол таэквондоч болсон билээ. 

"Парис-2024" паралимпын наадамд таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top