ПАРАЛИМП I Х.Номуун 17 насандаа паралимпын усанд замд уралдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 30


“Парис-2024” паралимпын наадмын усанд сэлэлтийн S6 төрөлд 50 метрийн өврөөр даллах төрөлд өчигдөр (2024.08.29) өрсөлдсөн Хүрэлийн Номуун хоёрдугаар гараанд гарч, 47,77 секундын амжилтаар гараандаа долоодугаар байр эзэлсэн билээ.

Х.Номуун 17 настай. Тэрбээр паралимпын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсаас оролцож буй анхны тамирчин бөгөөд багадаа нуруу нугасны хорт хавдартай гэж оношлогдсон ч өвчнөө даван туулж, өнөөдрийн амжилтыг гаргажээ.

Усанд сэлэлтийн S6 ангилалд анх удаа Монгол Улсын тамирчин паралимпын наадмын усанд сэлэлтийн төрөлд оролцсон нь энэ удаагийн паралимпын онцлог байлаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top