Зуны паралимпын наадмын спортын төрлийн тэмцээнүүд эхэлж, Монгол Улсын баг нэг алтан медаль хүртээд байна.
17 дахь удаагийн зуны Паралимпын наадамд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хүндэт зочноор уригдан, оролцож байна.
Тэрбээр лхагва гарагт нээлтийн ажиллагаанд оролцон, пүрэв гарагийн өглөө Тамирчдын тосгоноор зочилж тамирчин, дасгалжуулагчид, багийн албаны төлөөлөлтэй уулзлаа.
Энэ уулзалтад Монголын Үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорлоо болон Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү нарын албаны төлөөлөл, байт харваа, пауэрлифтингийн төрлийн тамирчин, дасгалжуулагчид оролцов.
Энэ үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин паралимпын наадмын эрхээ авч, эх орноо төлөөлөн оролцож байгаа бүх тамирчин, тэдний дасгалжуулагч нарт баяр хүргэж амжилт хүсээд, пара спортын төрлүүдийг бүх цаг үед дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Пара спортын төрлүүдийг цаашид эрчимтэй хөгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар Монголын үндэсний паралимпын хорооны удирдлагуудтай санал солилцож, зарим хийж хэрэгжүүлэх ажлуудаасаа танилцууллаа. Мөн паралимпын наадмын эхний өдөр Монгол Улсын тамирчдын оролцсон усанд сэлэлт, байт харвааны урьдчилсан харваа, таэквондогийн тэмцээнүүдийг үзэж сонирхон, тамирчдаа дэмжлээ.
"Парис 2024" Зуны паралимпын наадам Спортын 22 төрлөөр үргэлжилж, 4400 тамирчин 549 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 6 )
Гэмт хэрэгтэн хулгайч чинбатын алан бөгс зайл цаашаа!!!!!
Ярзгар чинбөтын тэнэг муужгай эцгийнхээ эзэнгүй моншолын элдэв сангууд ьоносон мөнгөөр дэлгүүр хэсэж явна
Номин сайд өөрөө мундаг эмэгтэй, тийм учраас баг тамирчдаа дэмжиж монголын төлөө цохилох зүрхийг хүмүүст суулгаж эх орноо гэсэн сэтгэлтэй байлгах гэж ажлаа хийж явна.
Зайлаачээ зандалчин хvнийг машинаар дайрахаар завдагч харгис яргачины тэнэг гичий.
Энэний хэрэг байдаг гэж үү тэнүүлчин далимдуулагч
Нохойн гөлөг. Түй чёрт.