Гэрэл зургийг Ж.АДИЛБИШ
“Парис-2024” зуны паралимпын наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр пара таэквондогийн Дэлхийн 5 удаагийн аварга, Ази тивийн 5 удаагийн алтан медальт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ “Парис-2024” паралимпын наадмын эхний тулаанаа хийлээ.
Эхний тулаанд гоц мөргөн, шөвгийн наймд шалгарсан тэрбээр энэ удаад Доминиканы Жералдо Кастрог 19:5-аар буулган авлаа.
Г.Болор-Эрдэнэ хагас шигшээд 2023 оны пара таэквондогийн Дэлхийн аварга, Италийн Антонино Боссолотой өрсөлдөнө.
Тэдний тулаан Улаанбаатарын цагаар шөнийн 01:10 цагт болно.
Гэрэл зургийг Ж.АДИЛБИШ
Сэтгэгдэл ( 0 )