Гэрэл зургийг Ж.АДИЛБИШ
Паралимпын наадмын таэквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн K44 ангилалд өрсөлдөж буй Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ хагас шигшээ шатанд Италийн тамирчин Боссоло Антониног 6:4 харьцаатай ялснаар алтан медалийн төлөө тулалдахаар боллоо.
Аваргын алтан медалийн төлөөх тулаан Улаанбаатарын цагаар 03:45 цагаас болно.
Пара таэквондогийн Дэлхийн 5 удаагийн аварга, Ази тивийн 5 удаагийн алтан медальт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ “Парис-2024” паралимпын наадмын эхний тулаанд гоц мөргөн, шөвгийн наймд шалгарсан ба шилдэг наймын тулаанд Доминиканы Жералдо Кастрог 19:5-аар буулган авч, хагас шигшээ буюу шилдэг дөрөвт үлдээд байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )