"Парис-2024" паралимпын наадмын таэквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн К44 ангилалд өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин, пара таэквондогийн Дэлхийн 5 удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ аваргын төлөөх тоглолтод Турк улсын тамирчин Бозтеке Махмуттай өрсөлдөн, үндсэн цагт 7:7-гоор оноо тэнцэж, нэмэлт цагт харамсалтайгаар ялагдал хүлээлээ.
Туркийн тамирчин жингийнхээ чансааг тэргүүлдэг бол манай тамирчин түүний дараа буюу хоёрдугаарт бичигддэг.
Паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэдээ баяр хүргэе.
Монголчууд ийн 7 дахь паралимпын наадамдаа оролцож, 6 дахь медалиа хүртээд байна.
Монголчуудын паралимпын наадмын амжилт
1. Бээжин-2008 | Байт харваа
Д.Баатаржав - Алт
2. Рио-2016 | Жүдо бөх
Б.Ууганхүү - Хүрэл
3. Рио-2016 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ - Хүрэл
4. Токио-2020 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ - Алт
5. Парис-2024 | Таэквондо
У.Сүрэнжав - Алт
6. Парис-2024 | Таэквондо
Г.Болор-Эрдэнэ - Мөнгө
Сэтгэгдэл ( 2 )
Сайхан л үзлээ дээ. Баяр хүргэе.
сайхан байна баяр хүргэе