Перу улсын Лима хотноо болж буй Өсвөр үеийн жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдах өдөр барилдсан “Гүрү дожо” дэвжээний тамирчин Тэрбишийн Ариунзаяа -57 кг-ын жинд түрүүлж, “ДЭЛХИЙН АВАРГА” хэмээх эрхэм цолыг хүртлээ.
Монгол Улсын анхны өсвөр үеийн Дэлхийн аварга Т.Ариунзаяад болон багш, дасгалжуулагчдадаа баяр хүргэе.
Монголын жүдо бөхийн хамт олон ийнхүү өсвөр үеийн ангилалд анх удаа Дэлхийн аваргатай боллоо.
Манай өсвөрийн шигшээ тамирчид энэ удаагийн Дэлхийн аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Өсвөрийн жүдочдодоо амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 3 )
MONGOLIIN VR SAD tengerleg bainaa D\n\nMONGOLIIN IREEDVI TENGERLEG BAINAA,ORGIL DEER HVN BVKHEND ZAI bii gedegOrgil Uud uragshaa huurkhunvvs MINI \n
Өсвөртөө гайгүй байгаа ч насанд хүрээд ирэхээр нь хэн ч биш болгохоо манай дасгалжуулагчид,холбооны эвэртнүүд харин ч нэг чадна даа
Ene xeden oxiduud maani l gyalalzuulaad ogch bna daa