Гэрэл зургийг Ж.Адилбиш
“Парис-2024” зуны паралимпын 17 дугаар наадам тав дахь өдрөө болж байна.
Өнөөдөр манай улсаас хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд дасгалжуулагч Д.Махаширагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ.
Манай тамирчны 6 шидэлтийн хамгийн өндөр үзүүлэлт нь 11,9 м хүрч, энэ амжилтаараа паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. Мөн паралимпын наадмын Монголын баг тамирчдын зургаа дахь медаль, хоёр дахь мөнгөн медальтан болов.
Ц.Баттулга өнгөрсөн жил болсон “Ханжоу-2024” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд Бээжингийн гранпри болон Бүх Оросын алтан медальтай тамирчин юм.
Ийнхүү Монголын баг энэ удаагийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 168 орноос 22 дугаар байрт бичигдэж байна.
Монголчуудын паралимпын наадмын амжилт
1. Бээжин-2008 | Байт харваа
Д.Баатаржав - Алт
2. Рио-2016 | Жүдо бөх
Б.Ууганхүү - Хүрэл
3. Рио-2016 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ - Хүрэл
4. Токио-2020 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ - Алт
5. Парис-2024 | Таэквондо
У.Сүрэнжав - Алт
6. Парис-2024 | Таэквондо
Г.Болор-Эрдэнэ - Мөнгө
7. Парис-2024 | Бөөрөнцөг түлхэлт
Ц.Баттулга - Мөнгө
Баг тамирчдадаа халуун баяр хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )