Наймдугаар сарын 30-ныг Монголын таэквондогийн өдөр болгон зарлажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 02

“Парис-2024” зуны 17-р паралимпын наадам ид дундаа орлоо.

Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 29 дүгээр байрт бичигдэж байна.

Энэ наадмын эхний өдөр таэквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав алтан медаль хүртснээр паралимпын наадмын тав дахь медаль, гурав дахь алтан медалийг эх орондоо авчирсан.

Түүний медаль хүртсэн өдөр бол наймдугаар сарын 30 бөгөөд гурван жилийн өмнөх энэ өдөр “Токио-2020” паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. Гурван жилийн зайтай алтан медальтан төрөн гарсан наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын таэквондогийн холбооноос “Монголын таэквондогийн өдөр” болгон зарлажээ.

Гэрэл зургийг Ж.Адилбиш

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top