Олимп, Паралимпын медальтнууд адил тэгш УРАМШУУЛАЛ хүртэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 03

Биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор олимп, тив, дэлхийн наадам болон паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал олгодог билээ. Энэ нь нэг удаагийн болон насан туршийн гэсэн хэлбэртэй байдаг. 

Юуны түрүүнд үзүүлсэн амжилтыг үнэлэн, олимп, паралимп дууссан даруйд дараах мөнгөн шагналыг олгодог. 

Олимп, паралимпийн медаль хүртсэн тамирчдад олгодог "Нэг удаагийн урамшуулал"
 

  1. Алтан медаль - 120 сая төгрөг
  2. Мөнгөн медаль - 60 сая төгрөг
  3. Хүрэл медаль - 30 сая төгрөг

Олимп, паралимпийн медаль хүртсэн тамирчдад олгох "Насан туршийн урамшуулал"
 

  1. Алтан медаль - 4 сая төгрөг
  2. Мөнгөн медаль - 3 сая төгрөг
  3. Хүрэл медаль - 2 сая төгрөг


Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдыг сар бүр урамшуулах зарлигийг 2012 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар хэрэгжүүлсэн түүхтэй.


Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээ ДАШТ-ий тухайд дараах дүнтэй байдаг. 
 

  1. ДАШТ-ээс олимпын төрлийн зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөг
  2. ДАШТ-ээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөг
  3. ДАШТ-ээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top