Гэрэл зургийг Ж.АДИЛБИШ
"Парис-2024" паралимпын наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрөлд өрсөлдөж байгаа Спортын мастер Д.Сэлэнгээ Украйны тамирчин Анна Виктория Шевченког 6:2 харьцаагаар ялж, шилдэг наймд шалгарлаа.
Манай тамирчин Д.Сэлэнгээ паралимпын наадмын эхний өдөр чансаа тогтоох харваанд 3-т бичигдсэн бол өнөөдөр эхний өрсөлдөөндөө гоц мөргөж, хоёрдугаар тойрогт ийн Украины тамирчныг ялснаар шөвгийн 8-д шалгараад байна. Шөвгийн наймын өрсөлдөөн Улаанбаатарын цагаар 23:00 цагаас эхэлнэ.
Мөн энэ төрөлд өрсөлдөж байгаа Спортын мастер Б.Оюун-Эрдэнэ эхний харваандаа Италийн тамирчин Вероника Флореног 6:0 харьцаагаар ялсан ч шөвгийн 16-гийн харваанд БНХАУ-ын тамирчин Ву Чуняанд 6:0 харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Д.Сэлэнгээ “Токио-2020” паралимпын наадамд оролцсон туршлагатай ба пара байт харвааны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн анхны монгол эмэгтэй харваач болж байв. Харин Б.Оюун-Эрдэнэ 2023 оны Азийн АШТ-ий алтан медальтай бөгөөд “Лондон-2012” паралимпын наадамд өрсөлдөж байсан туршлагатай.
Сэтгэгдэл ( 1 )
Амжилт!!!