Гэрэл зургийг Ж.Адилбиш
"Парис-2024" паралимпын наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрөлд өрсөлдөж байгаа Спортын мастер Д.Сэлэнгээ шилдэг наймын өрсөлдөөнд Словенийн тамирчин Зива Лавринийг 6:4 харьцаагаар ялж, хагас шигшээд шалгарлаа.
Манай тамирчин Д.Сэлэнгээ паралимпын наадмын эхний өдөр чансаа тогтоох харваанд 3-т бичигдсэн бол өнөөдөр эхний өрсөлдөөндөө гоц мөргөж, хоёрдугаар тойрогт ийн Украины тамирчин Анна Виктория Шевченког 6:2 харьцаагаар ялснаар шөвгийн 8-д шалгарсан юм.
Хагас шигшээд манай тамирчин БНХАУ-ын тамирчинтай Улаанбаатарын цагаар 00:25 цагаас харвана.
Тэмцээний урьдчилсан харваанд эхний дөрвөөр шалгарсан шилдэг 4 харваач хагас шигшээд үлдэв. Манай тамирчин урьлчилсан харваанд гуравдугаар байраар шалгарсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )