Гэрэл зургийг Ж.Адилбиш
"Парис-2024" паралимпын байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрөлд өрсөлдсөн Спортын мастер Д.Сэлэнгээ хүрэл медалийн төлөөх харваанд Италийн тамирчин Элизабетта Минод ялагдал хүлээн, 4-р байр эзэллээ.
Манай тамирчин Д.Сэлэнгээ паралимпын наадмын эхний өрсөлдөөндөө гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Украины тамирчин Анна Виктория Шевченког 6:2 харьцаагаар ялснаар шөвгийн 8-д шалгарсан.
Ингээд хагас шигшээд БНХАУ-ын тамирчин Ву Чун Янтай ширүүн өрсөлдөөн үзүүлж, 6:4 онооны харьцаагаар ялагдан, хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм.
Сонирхуулахад, паралимпын байт харвааны урьдчилсан харваанд эхний дөрвөөр шалгарсан шилдэг дөрвөн харваач дөрвүүлээ өнөөдөр хагас шигшээд үлдсэн байв. Манай тамирчин урьдчилсан харваанд гуравдугаар байраар шалгарсан билээ.
Дэлхийн шилдэг тамирчидтай хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн Л.Сэлэнгээдээ баяр хүргэе.
Сэтгэгдэл ( 1 )
mongon medalnaas atgaad aldsan baidag yum\n