Гэрэл зургийг Ж.Адилбиш
"Парис-2024" паралимпын наадмын хөнгөн атлетикийн тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн уралдаанд Олон улсын хэмжээний мастер П.Энхманлай хурд сорилоо.
Манай тамирчин өчигдөр (2024.09.04) болсон уралдааны Т53 ангилллын урьдчилсан шатанд 16:03 секундын амжилт үзүүлснээр гараандаа тавд жагссан юм.
Энэ хугацаа түүний хувьд улирлын шилдэг амжилт болсон ба үүгээх манай тамирчны хувьд паралимпын наадам өндөрлөж байна.
П.Энхманлай нь 2016 оны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн гранпри тэмцээний алт, хүрэл медальт, 2019 оны Польшийн гранпри тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын есөн удаагийн аварга тамирчин юм.
Тэрбээр хоёр дахь паралимпын наадамдаа оролцож байгаа бөгөөд гурван жилийн өмнө “Токио-2020” паралимпын наадамд уралдсан туршлагатай.
Сэтгэгдэл ( 0 )