“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 50-р байрт бичигдэж байна.
Өнөөдөр 16:00 цагаас (12 дахь барилдаан) Пара жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, Гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа дэвжээнд гарна.
Манай тамирчин эхний тойрогт Шведийн бөх, Европын аварга, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016”, “Токио-2020” паралимпын наадмын оролцогч Дернхейм Гүдрич Николинатай барилдана.
Энэ жингийн шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ.
Л.Туруунаа нь 2022 оны ДАШТ-ээс мөнгө, 2023 оны Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медаль хүртсэн амжилттай.
Сэтгэгдэл ( 1 )
Ррррилүүшоррхот логшгргрроүүшшлзлддлоооллооололвдддддддд\nМмиррроррроомит ииххгнгг6г6г7г67үхүгш788гшүшшүошш7778877878шшш7үшшшггрггнгг7ооо тмрррсхритиооргш766шгүүүз788887шш777777