Гэрэл зургийг Ж.Адилбиш
Паралимпын наадмын алт, хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ "Парис-2024" паралимпын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ.
Манай тамирчин эхний захиалгаар 243 кг, хоёр дахь захиалгаар 248 кг-ыг амжилттай өргөж, мөнгөн медалиа баталгаажуулсан бол гурав дахь захиалгадаа 260 кг-ыг захиалсан ч амжилтгүй боллоо.
Ийнхүү “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ паралимпын наадмаас алт, мөнгө, хүрэл буюу иж бүрэн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна.
Э.Содномпилжээ нь ДАШТ-ий 3 алт, 4 мөнгө, Дэлхийн цомын 6 алт, Азийн наадмын 2 алт, 1 мөнгөн медальт тамирчин билээ.
Монголчуудын паралимпын наадмын амжилт
1. Бээжин-2008 | Байт харваа
Д.Баатаржав - Алт
2. Рио-2016 | Жүдо бөх
Б.Ууганхүү - Хүрэл
3. Рио-2016 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ - Хүрэл
4. Токио-2020 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ - Алт
5. Парис-2024 | Таэквондо
У.Сүрэнжав - Алт
6. Парис-2024 | Таэквондо
Г.Болор-Эрдэнэ - Мөнгө
7. Парис-2024 | Бөөрөнцөг түлхэлт
Ц.Баттулга - Мөнгө
8. Парис-2024 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ - Мөнгө
Сэтгэгдэл ( 6 )
иж бүрэн медаль гэж юу солиороод байнаа. алтан медаль л хэрэгтэй.
иж бүрэн медаль гэж юу солиороод байнаа. алтан медаль л хэрэгтэй.
парисын 2 олимпод орсон Монголын тамирчдынхаа гараа болгоныг үзлээ. Эрхтэн бүтэн хэд нь ичээсэй л гэж хэлмээр юм байна. Биеэ тоосон их зан, худлаа шалтаг тоочсон хэд байлаа. Явсан дарга нартайгаа адилхан
Параолимпын тамирчид 12 уулахнаа явчаад маш их амжилттай оролцлоо огшиж бна сайн бна залуусаа
Зиндаа спортын сайт уу
Сайн байлаа!!! Гэхдээ энэ залбирал нь лалын сүсэгтэний залбирал байх юм. Исламын шашинтай юм байхдаа!!! За яах вэ?! Юу шүтэх нь тэр хүний эрх эрх чөлөө юмдаа