Багшийн дутагдлыг нөхөх чиглэлээр дараах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, зарим арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.
1. Багш мэргэжлээр төгссөн боловч багшийн ажил эрхлээгүй байгаа хүний нөөцийг ашиглах
2. Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар багшлуулах
3. Шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургууль амжилттай төгссөн эсвэл 3-4 дүгээр ангид суралцаж байгаа оюутнуудыг багшийн ажилд татан оролцуулах
4. Сургалтын цагийн норм 19 цагт хүрдэггүй зарим багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгах
5. Багш бэлтгэх их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах
6. Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад илүү эрчимтэй хэрэгжүүлэх
Эдгээр арга хэмжээнээс тэтгэвэрт гарсан багш нар болон багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутныг дадлагажуулагч багшаар ажиллуулах арга хэмжээг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Боловсролын сайд гээд байгаа ашиг сонирхлын зорилготой этгээдийн нүүрлүү чанасан өндөг шидэх юмсан, ер нь ОюунЭрдэнэ сайд нарынхаа дотор ийм этгээдүүд хир олон байгааг судлах, ажиглах, хяналтын систем нэвтрүүлж илрүүлээд засаглалаас зайлуулах ажил хийж байгаа юу эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгээд ашгаас хуваалцана гээд явж байгаа юу???
Бүртгэл хэзээнээс эхлэх вэ