Энэ долоо хоногт 5 байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ

14 цагийн өмнө

 

Энэ долоо хоногт 5 байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ.

Тодруулбал:

  • Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх замыг энэ оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагт хааж, шинэчилж байна. Тус авто замыг 09 дүгээр сарын 21-ний 06:00 цагт нээнэ.
  • Нисэхийн тойргоос тууш зам хүртэлх замыг энэ 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 хүртэл хааж шинэчилнэ.
  • Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг 09 дүгээр сарын 20-ны өдрийн 22:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • "Фүүд сити" төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг энэ сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх замыг 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас 24-ний өдрийн 06:00 хүртэл хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

May be an image of map, blueprint, floor plan, road and text

May be an image of map, road and text

May be an image of floor plan, map and text

May be an image of map, road and text

May be an image of map, road and text

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top