Монгол Улсын зээлжих зэрэглэл “B+,тогтвортой” түвшинд хүрлээ

2024 оны 09 сарын 19

 

Фитч /Fitch Ratings/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2024 оны зээлжих зэрэглэл “B+тогтвортой” болж сайжирсныг зарлалаа. Зээлжих зэрэглэлийн үнэлгээ ахихад хэд хэдэн зүйл голлон нөлөөлжээ. Ялангуяа уул уурхайн салбарын өсөлт болон Монгол Улсын эдийн засгийн эрсдэл даах чадвар сайжирсан нь онцлох хүчин зүйл болсон байна. 

Тус агентлагийн төсөөллөөр нүүрс, зэсийн олборлолтын өсөлт болон уул уурхайн бус салбарын өсөлтийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2024-2026 онд дунджаар 6 хувийн өсөлт үзүүлэх хүлээлттэй байгаа бөгөөд энэ нь бусад “B” зээлжих зэрэглэлтэй орнуудын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт аж. Мөн Монгол Улсын Засгийн газар өрийн удирдлагын оновчтой, зөв бодлогыг хэрэгжүүлж гадаад өрийн дарамтыг бууруулж чадсан, санхүү, төсвийн сахилга бат, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь уул уурхайн зах зээлийн олон улсын үнийн бууралтад тэсвэртэй болсныг онцолсон байна. Түүнчлэн уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр манай улсын нэг хүнд ногдох ДНБ өсөж, бусад “В” үнэлгээтэй орнуудаас өндөр гарсныг дурдсан байна. 

Зээлжих зэрэглэл нь тухайн улсад хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зах зээл дээрх хүүгийн түвшинг бууруулах, тухайн улсын төр, хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллагуудын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад шууд нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдолтой үзүүлэлт юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (197.211.52.66) 2026 оны 02 сарын 02

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top