Нийт дуудлагын дийлэнхийг хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлага эзэлж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 23

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 2, гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Алба хаагчид 59 иргэний аюулгүй байдлыг ханган, 20 тэрбум 370 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

Гал түймрийн нийт дуудлагын дийлэнхийг хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлага эзэлсэн байна.

Гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихэсч байгаатай холбоотойгоор айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top