Голд осолдсон иргэний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өглөө

Б.Гантуяа | Zindaa.mn
4 цагийн өмнө

Архангай аймгийн Цэцэрлэг суманд тус сумын харьяат, иргэн М нь Чулуут голыг завиар гаталж байгаад живсэн тухай дуудлагыг энэ сарын 21-ний өдөр 21:50 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн 51 настай эрэгтэй М-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр /2024.09.22/-ны өдрийн 15:16 цагт осолдсон газраас 4 км-ын зайд, голын 3 метрийн гүнээс цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top