Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг сүрдүүлсэн хэрэгт буруутгагдсан цэнгээний газрын менежер бүсгүйд мансууруулах бодис нийлүүлсэн эмчид хорих ял оноожээ.
Энэ сарын 24-нд Инчон хотын шүүхэд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр прокурорууд түүнд 4 жилийн хорих ялаар шийтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Уг эмч нь Ганнам дахь нэгэн эмнэлэгт мэдээ алдуулалтын эмчээр ажилладаг байсан ба 2022 оны 12-р сараас 2023 оны 8-р сар хүртэлх хугацаанд метамфетамин, кетамин зэрэг сэтгэцэд нөлөөт бодис нийлүүлсэн хэрэгт буруутгагдаж байгаа аж. Уг хэрэгт холбогдох эцсийн шатны шүүх хурал ирэх 10 дугаар сарын 31-нд болно.
Талийгаач жүжигчин И Сун Гюүн 2023 оны сүүлээр хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж эхэлсэн бөгөөд түүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэсэн ч тэрээр уг дуулианаас үүдэн тухайн оны 12 дугаар сард амиа егүүтгэн авто машиндаа нас барсан байдалтай олдсон билээ.
Уг хэрэгт холбогдуулан 5 хүнд прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэн, өнгөрөгч 8 дугаар сард хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )