Израил Гутерришийг тааламжгүй этгээдээр зарлажээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 03

 

Израилын Гадаад хэргийн сайд Исраэл Кац НҮБ-ын зүгээс Ираны цохилтыг буруутгаагүйн төлөө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийг тааламжгүй этгээдээр зарлан, Израилын хилээр орохыг хориглолоо.

Израилын гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Ираны Израилын эсрэг үйлдсэн гэмт халдлагыг буруутгах чадваргүй хүн Израилын газар нутагт гишгэх эрхгүй. Алан хядагч, хүчирхийлэгч, алуурчдыг дэмжиж, Израилын үзэн яддаг Гутерриш НҮБ-ын түүхэн дэх хар толбо болж үлдэнэ” хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.178.165) 2024 оны 10 сарын 03

Энэ нэг балай португаль өвгөн оросын 5-р цуваанд элссэн юм шиг бдаг.энэ дуракыг оросууд л их дэмжээд байх юм.хогийн юм яаж нүб-ийн дарга болчихсон юм.

0  |  0
Top