Д.Зоригт сайд хошин шогийн баатар болов

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 26


Шатахууны хомсдол, Оюу толгойн луйврын гэрээ зэргээсээ болж хоёр ч удаа огцрохоо шахсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт урьдын адил шог хошин “жүжиг”-ийн гол дүрд тоглосоор байгаа ажээ. Шатахуун нийлүүлэлт нэг үеэ бодвол арай дээрдсэн ч хөдөө орон нутгуудад АИ-92 бензинд хэмжээ хязгаар тогтоосон хэвээрээ байна. Сайд Д.Зоригт саяхан харин цаашдаа шатахууны хүрэлцээ сайжирна гэлээ. Түүний энэ үгэнд бас итгэх хүн ховор бололтой. Дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барих талаар арав гаруй компани санал гаргасан боловч тоймтой шийдсэн зүйл алга. Дарханд ийм шинэ үйлдвэр байгуулахаар бизнесийнхэн зүтгэж буй хэдий ч хөрөнгө оруулалт дээр тулж очоод гацлаа. Засгийн газраас тэдэнд хөрөнгийн баталгаа гаргаж өгөх боломжгүй гэжээ. Зоригт сайд нь болохоор “Та нар эхлээд мөнгөө босгочих. Тэгээд нефть боловсруулах тусгай зөвшөөрлөө ав” гэнэ. Зах зээлийн нийгэмд ажиллаж буйгаа сайд гуай маань мартаад байх шиг ээ. Уг нь зах зээлийн өөрийнх нь хуулиар бол ингэж мугуйдлаж огт болохгүй. Зүй нь нефть боловсруулах жижиг, дунд үйлдвэр байгуулах гээд байгаа компаниудад лицензийг нь олгочихоод “Та нар одоо мөнгөө босго. Тэгэхдээ нэг, хоёр, эсвэл гурван жилийн хугацаанд үүнийгээ амжуулаарай. Чадахгүй бол бид лицензээ буцаагаад авна” гэвэл арай өөр шийдэл болно. Лиценз авсан компаниуд банк руу явж очоод бардам гэгч нь зээл авна. Тэд лицензээ барьцаалж байгаад л ийнхүү мөнгөө босгож орхих юм. Зах зээлийн эдийн засаг ингэж л хөгжих ёстой. Гэтэл Д.Зоригт шал эсрэгээр яриад бизнесийнхэнд шоолуулж яваа ажээ. Зарим нь түүнийг “Хошин шогийн баатар” хэмээн ёгтолж байна.  

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top