Холливудын жүжигчин Киану Ривз автомашины уралдаанд эргэн ирнэ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Холливудын нэрт жүжигчин Киану Ривз 14 жил завсарласны дараа автомашины уралдаанд дахин оролцохоор болжээ.

Кино од Индианаполист болох “Toyota Gazoo Racing GR Cup North America” мэргэжлийн нисгэгч нарын уралдаанд оролцох аж. Тэрбээр “Eagles Canyon Racing by Fast Track” багт улаан хар өнгийн “Toyota GR86” машинтай уралдана. 2009 онд Киану Ривз “Toyota Long Beach Grand Prix Pro Celebrity” цом авч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top