Хан Кан Нобелийн утга зохиолын шагнал хүртэх анхны ази эмэгтэй боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 11

Нобелийн утга зохиолын шагналтны нэрийг өчигдөр олон нийтэд зарлаж, Өмнөд Солонгосын зохиолч эмэгтэй Хан Кан энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхээр боллоо. 

Шагналын хорооны дарга Андерс Олссон түүнийг “Ихэвчлэн эмэгтэй хүмүүсийн амьдралын шарх, эмзэг байдлыг хайрлах сэтгэлээр зохиолоо бичдэг” хэмээгээд “Хан Кан бие ба сүнс, амьд ба үхэгсдийн хоорондын хэлхээ холбоог өвөрмөц байдлаар мэдэрч, бичлэгийн шинэлэг хэв маягаараа орчин үеийн утга зохиолд шинийг санаачлагч болсон” гэдгийг онцолжээ. 

Түүнчлэн "Хүний нийгмийн эмзэг, сул дорой байдал нь өнгөрсөн цаг хугацаан дахь шархнаас үүдэлтэй ч, түүнийг сөрөн зогсох нь чухал" болохыг яруу найраг лугаа адил хүүрнэл зохиолд тусгасан илэрхийлэмж нь түүнийг шагнах үндэслэл болсон гэдгийг  Шагналын хороо тодотгосон байна. 

Хан Кан 1970 онд өмнө нь Өмнөд Солонгосын Гванжү хотод төрсөн ба есөн настайдаа гэр бүлийн хамт Сөүл рүү нүүжээ. 53 настай Хан утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн анхны Ази эмэгтэйгээр нэрлэгдэж, Өмнөд Солонгосын анхны зохиолчоор тодорч байгаа юм. 
 
Ханаас өмнө тус улсын Ерөнхийлөгч агсан Ким Дэ Жүн 2000 онд энх тайвны Нобелийн шагнал хүртэж байсан тул тэрбээр Өмнөд Солонгосоос Нобелийн шагнал хүртэж буй хоёр дахь хүн болжээ. 

Хан Кан бага насны эмзэглэлээсээ болж  уран зохиол сонирхож эхэлсэн гэгддэг бөгөөд 1993 онд Өмнөд Солонгосын “Утга зохиол ба нийгэм” сэтгүүлд “Сөүлийн өвөл” нэртэй цуврал шүлгээ хэвлүүлснээр уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ.

Уран бүтээлийн хувьд Хан Ган "Цагаан”, “Цагаан хоолтон”, “Хар буга” тэргүүтэй долоон роман хэвлүүлснээс “Цагаан хоолтон” романаараа Мэн Бүүкерийн олон улсын шагналт хүртсэн байдаг. Харин түүний зохиол, бүтээлүүдээс “Хөвгүүн ирлээ”, “Цагаан хоолтон” хоёр нь монгол хэл дээр орчуулагдсан байдаг юм. 

Тодруулбал, "Монсудар" хэвлэлийн газар 2020 онд зохиолчийн "Хөвгүүн ирлээ" романыг Утга зохиол цувралын 34 дэх бүтээлээр эрхлэн гаргасан билээ. Мөн “Цагаан хоолтон" романыг нь 2024 оны хавар орчуулан, Монголын уншигчдад хүргэсэн. 

“Хөвгүүн ирлээ” романдаа зохиолч Кванжүгийн бослого хэмээх улс оронд нь өрнөсөн сэтгэл эмзэглэм түүхэн хэрэг явдлыг дэвсгэр болгож, тус явдалд өртсөн долоон өөр дүрийг сонгон хүүрнэсэн байдаг. Харин "Цагаан хоолтон" романдаа хүмүүний тэр дундаа гэр бүл, ойр дотнын хүмүүсийн нарийн нандин харилцаа, зөрчил тэмцэл, хайр болоод дур хүсэл зэрэг тэр болгон олонд илхэн байдаггүй авч хүний амьдралыг заримдаа орвонгоор нь эргүүлж дөнгөдөг сэтгэл зүйн асуудлыг онц сонирхолтой өгүүлснээрээ онцлог.
 
Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.61.29) 2024 оны 10 сарын 12

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n

0  |  0

Top