Aнхдугаар хуралдаанаараа "ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛ"-ийг тунхаглав

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 10 сарын 16

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болж, дүнгээ гаргасан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгуулийн дүнгээр бүрдсэн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж, өндөрлөлөө. 

Хуульд зааснаар “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална” хэмээн заасан байдаг. Үүний дагуу Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг даргалав.
 


Хуралдааны эхэнд нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай танилцуулга, илтгэл тавилаа.

Тэрбээр “Нийслэлийн сонгуулийн хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны мэргэжил, арга зүйн удирдлага дор амжилттай зохион байгуулж явууллаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох 12 тойрог байгуулж, олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд сонгуулийн 515 хэсгийн хороо, мэдээлэл технологийн 10 багтай ажиллалаа. Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд эрх бүхий 1.2 сая гаруй сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс  425 мянга 347 сонгогч буюу 42.32 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө. Тойрогтоо хамгийн олон санал авсан 45 нэр дэвшигч нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон. Сонгуулийн дүнгээр МАН-аас 40, АН-аас таван төлөөлөгч сонгогдлоо. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 27 нь анх удаа, дөрөв дэх удаагаа нэг, гурав дахь удаагаа дөрөв, хоёр дахь удаагаа 13, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэг төлөөлөгч сонгогдсон байна. Дундаж нас 40.8 байна. Хамгийн ахмад нь 49 настай, хамгийн залуу нь 30 настай. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож, хамгийн олон санал авсан 45 хүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн нийслэлийн Сонгуулийн хорооноос үзэж байна” гэв.
 


Энэхүү танилцуулга, илтгэлийн дараа нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Батцогт “Тогтоолын төсөл батлахын өмнө нэг асуулт асууя. Энэ удаагийн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн ирц 42 хувьтай байсан. Төрийн байгууллагаас сонгогдсон сонгуулийн хороо иргэд, сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх талаар ямар ажил зохион байгуулж, хийсэн бэ. Бидний хувьд 42 хувийг хангалтгүй гэж үзэж байна. Улаанбаатар хотын нийт иргэдийн 50 хувьд хүрэхгүй сонгогч санал өгсөн. Үүн дээр яаж ажиллаж, ямар зохион байгуулалт хийсэн бэ, та бүхэн. Мэдээж, төрөөс шударга, зөв зохион байгуулалттай сайн ажиллаарай гэж тодорхой хэмжээний төсөв баталж өгсөн. Үүгээр ямар ажил зохион байгуулж, юу хийсэн бэ гэдгийг тодруулмаар байна” хэмээн асуулт тавилаа.
 


Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар “Нийслэлийн сонгуулийн хорооноос ирцтэй холбоотой мэдээллийг нийслэлийн төр, захиргааны байгууллагын V байран дээр лед дэлгэц гаргаад шууд дамжуулан явуулсан. МҮОНТ, Ийгл, Блүүмберг, Тэнгэр телевиз болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, ирцийн мэдээллийг 12:00, 15:00, 19:00 цагт буюу тухай бүрд нь танилцуулан, мэдээлэл сурвалжилга бэлтгэж, иргэд сонгогчдыг саналаа өгөхийг уриалж ажилласан. Хуулиар хүлээсэн үүргээ бүгд бүрэн биелүүлж ажилласан. Өмнөх 2020 оны орон нутгийн сонгуулийн ирц 47 хувьтай байсан. Тухайн үед 900 мянга гаруй сонгогчтой байсан. Энэ удаагийн сонгуулийн нэрсийн жагсаалтад 1.2 сая гаруй сонгогч бүртгэгдсэн. Нийт сонгогчийн тоо өссөн. Санал өгсөн хүмүүсийн тоо ч өмнөх 2020 оны орон нутгийн сонгуулиас өссөн дүнтэй байгаа” гэж хариулав. 
 


Ингээд хурал даргалагч Г.Батсайхан “Нэр бүхий 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй” гэсэн тогтоолын төслийг уншиж танилцуулан төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин батлав. Хурал даргалагч Г.Батсайхан “Ирэх дөрвөн жил эрхэм төлөөлөгчид та бүхэн бидний дэвшүүлсэн “Хотын сэргэлт”, “Хорин минутын хот”, “Шинэ Улаанбаатар хот”-оо хамтдаа бүтээцгээе. Ажлын өндөр амжилт хүсье!” хэмээв.  

Үүний дараа 30 минутын завсарлага авч, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаа сонгохоор хэлэлцэв. Хуралдаанаар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар А.Баярыг сонгосон юм. А.Баяр нь 2020 оноос хойш Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн сонгуулиар Баянзүрх дүүргээс сонгогджээ. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг улираан нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны шийдвэр,  холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.
 


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Ирэх дөрвөн жил нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд нийслэлийн МАН-ын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй уялдуулан, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040 зэрэгт нийцүүлэн, нийслэлийн хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай, давхардалгүй, хүртээмжтэй, бүх нийтийн оролцоог хангасан байх зарчмуудыг баримтлан боловсруулж, батлуулах болно” гэж хэвлэлээр дамжуулан мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.83.202) 2024 оны 10 сарын 17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.83.202) 2024 оны 10 сарын 17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.83.202) 2024 оны 10 сарын 17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top