ОЛОН ӨНГӨ I Зүгээр л аз жаргалтай амьдар

Хэн нэгэн танихгүй хүн чамтай таагүй харилцвал түүнийг дотроо өрөвдөөд зүгээр л хаячих, гадуур тэсрэхэд бэлэн бөмбөгүүд л явж байгаа. Магадгүй өчигдөр хүүхэд нь өвдсөн, нөхөртэйгөө муудсан, өрөнд орсон гээд ямар ч асуудалтай байж болно.

Танд стрессээ гаргалаа гээд та нервээ барах хэрэггүй. Найз чинь цагаа барьдаггүй бол битгий болз. Өөрөө ирээд уулз гэж хэл. Та маргааш ч үхэж магад. Тиймээс амьдралынхаа алтан хормыг хэн нэгнийг хүлээж өнгөрөөх хайран биз. Мөнгө байхгүй бол хөдөлмөрлө. Цаагуур чинь дүүрэн ажилд авах зар байна.

Заавал цагаан цамц өмсөөд ширээний ард суух биш, хийж чадах юу л байна, түүнийгээ хий. Байгаадаа баярлаж, байхгүйнхээ төлөө хөдөлмөрлөж, сайнаас үлгэр авч, саараас дөлж зугтаж өөртөө сэтгэл хангалуун, өрөөл бусдыг хүндэлж зүгээр л аз жаргалтай амьдар.

Н.Дуламсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top