Хамбатныг тойрсон хачин хэргүүд хар гэрийн хаалга татуулав

2024 оны 10 сарын 17

“Монголын бурхан шашинтны шинэ төв” хэмээх хийдийн хамба лам З.Санждорж гэж дуулианы эзэн бий. Түүнийг хачин хэргүүд “тойрсоор” эцэс сүүлд нь 8-15 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх зүйл ангиар яллагдаж шүүхэд шилжээд байна. Шүүхийн шийдвэр гарвал хамбатан ийм хугацаагаар хар гэрт заларч таарах болоод байгаа юм.

Эртхэн үедээ бол тэрбээр Гандантэгчинлэн хийдийн дээд лам хуврагуудтай маргаан “өдөж” цагаан сарыг наана, цаана хийлээ хэмээн зурагтын сувгуудаар зурхайн ухаанаар цэц булаалддаг байв. “Бас ч үнэн байх талтай” гэж түүнийг дэмждэг хүн цөөнгүй байсан. Сүүлдээ мань хамба “Зодуулсан” хэмээн нүүр нүдэндээ хөх сүүдэртэй үзэгдэх болов. Шашны сургуульд сурч байхдаа бурхан хулгайлсан гэсэн яриа ч тарсан. Бүр байчихаад хүчингийн хэрэгт ч орооцолдсон.  Хувь төөргөө үзүүлэх гэж очсон мөргөлчин бүсгүйг “Багш нь” гэж дасгаж байгаад алсдаа дарамталж, удаа дараа өвөртөө хүчээр оруулсан ч гэх шиг. Адал явдалтай цуврал шиг л болсон доо, сүүлдээ. Энэ бүхэн нь Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба асан Хамба Номун хан Д.Чойжамцыг үүрэгт ажлаас нь буулгаж, орны хүнийг томилуулах талаар З.Санждорж хамбатаны зүгээс шаардах бичиг илгээж, энэ сэдвээр хэлсэн ярьсны хариу “шан” болгож дээрээс нисгэсэн чулуу ч гэх яриа гарч байв.

 

 

Энэ бүхэнтэй зэрэгцээд хамба лам З.Санждорж нэр бүхий лам нартай нийлж, Хятадаас санхүүжилт авч, хөдөө орон нутгийн сүм хийдүүдийн хамба нарт тараасан гэдэг шуугиан ч дэгдээд орхисон.

Ийн явсаар өнгөрсөн хаврын гуравдугаар сараас З.Санждорж хамбыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэсэн хэрэгт сэжиглэж, зөвлөх Д.Бямбажавтай нь баривчлан шалгаж эхлэв. Ингээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.4-т заасан гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулан саатуулсан. З.Санждорж, Д.Бямбажав нарыг гадны тагнуулд мэдээлэл дамжуулж, Х Богдыг тодруулах үйл ажиллагааг удаашруулахад нөлөөлж байсан гэдэг үндэслэлээр шалгаж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорив. Иймэрхүү хэргээр хоригдож буй яруу найрагч Ц.Хулантай ч хамсаатан байж мэднэ гэсэн яриа гарч байв. Олон хавар нэгэндээ гэгчээр хэрэг ийнхүү даамжирсны учрыг эргэн сануулъя.

“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, түүний зөвлөх Д.Бямбажав нарыг гадаад орны тагнуулд нууцын зэрэглэлтэй мэдээлэл дамжуулж, Х Богдыг тодруулах ажлыг удаашруулахад нөлөөлж байсан гэдэг үндэслэлээр шалгаж үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос тухайн үед хүргүүлж байсан юм.

Тэгэхдээ хамбатан өөрийнхөө нууц хүүг Х Богдод тодруулахаар сэм бэлтгэж, сэнтий суудал, хувцас хэрэглэл зэхээд байсан нь ч илэрч хураагджээ. З.Санждорж хамба мөргөлчин хүүхнийг хүчээр эрхэндээ оруулснаас гадна Зүүнхараагийн гаралтай нэг залуу бүсгүйтэй гэр бүлээс гадуур холбоо тогтоож, улмаар хүү төрсөн юм гэсэн. Мөнөөх бүсгүйн нас өндөр аав ээжид өөрийгөө ганц бие, номын ёс сахисан хувраг хүн хэмээн ойлгуулж, охиныг нь гэргий болгож авна хэмээн хуурч дээ. Тэгээд бүсгүйгээ Офицеруудын ордны хавьд байранд оруулж, нэрийг нь хүртэл сольж, сахилын нэр хайрласан юм байх. Х Богдыг тодруулахаар ил далд ид ярьж эхлэх үед хүүхнээс төрсөн нууц хүү яг л Богдод тодруулах насных байж таарч. Бэлтгэлийг ч эртнээс базааж З.Санждорж хамбатан мөнөөх жаалыг Гандантэгчинлэн хийдэд суулгаж, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн хамба, Номун Хан Д.Чойжамцад хадаг тавин шавь оруулсан гэх. Тэр үеэр гадаад талаас Х Богдыг албан ёсоор тодруулах ажилд “Саад хий” гэсэн даалгаврыг З.Санждорж нарт өгөөд байсан сураг бий. Ингээд хамбатан хүүгээ Богд болгохоор гадны байгууллагатай хамтарч, мөнгөн дэмжлэг ч авч, сэмхэн гэгч нь суух сэнтий, асаах хувцас хунар бэлтгэсэн хэрэг аж. Ямар боловч хүүгээ Богд тодруулах сорилгод оруулж азаа үзэхээр шийджээ. Цаад учрыг нарийн мэдэхгүй ч Бээжинд залардаг хуурамч Ванчин богдоос Богд тодруулах “эрхийг” авахаар хуйвалдсан ч юмсан уу. З.Санждорж нар ч Богд тодруулах ажлыг саармагжуулж, дундуур нь хий гарган хүүгээ шургуулах сэдэл гаргаснаар олон нийтийн дунд ч, бурхны шашинтнуудын хооронд ч Х Богд тодруулах нь хэрэгтэй, хэрэггүй гэх маргаан үүсгэж үйл явдлыг хэсэг зуур саатуулж дөнгөсөн байгаа юм. Шалгалт хийх явцад нууц хүүгээ  Богдоор тодруулахаар бэлтгэж байсны эд мөрийн баримтыг олж тогтооход бүр 2020 онд хүүгээ X Богдод өргөмжлөхөөр зэхэж, тусгайлан зориулсан сэнтий захиалан хийлгэж, ямба ёслолын хувцас өмсгөл, шашны эд зүйлсийг бэлтгэсэн байжээ. Хэрэг биш болмогц зөвлөхдөө уг зүйлсийг устгахыг даалгасан ч зөвлөх Д.Бямбажав алгуурласан уу, мартсан уу, юмыг яаж мэдэх вэ хэмээн хадгалсан уу, мөнөөх эд хэрэгсэл нь шалгалтынхны гарт орох нь тэр. З.Санждорж хамба тэргүүтний энэ мэт үйлдлийг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Зохион байгуулалттайгаар үйлдсэн онц ноцтой гэмт хэрэг хэмээн хууль, хяналтынхан үзэж байдал хүндрэх шалтгаан болсон гэдэг билээ.

Х Богдыг Монголд тодруулж ширээнд залах нь зөвхөн шашны хэрэг бус, цаагуураа Монгол Улсын үндэсний аюулгүй байдал,  оюун санааны тусгаар тогтнол, бүр геополитикийн асуудалтай холбоотой учир ийнхүү хэрэг хүндэрсэн байдаг. Богд Монголд ямар хамаатай юм, хаа хамаагүй зүйлд хүнийг орооцолдуулж яллах хэрэггүй гэх хүн ч олон гарч буй. Гэвч Х Богдыг Монголд, монгол Богдоор тодруулах асуудал шашны гэдгээс илүү өргөн хүрээтэйг судлаачид хэлдэг. Монголчууд гадны хараат бус өөрийн Богдыг тодруулах нь дан ганц шашны хэрэг биш. Тухайн орны иргэдийн дийлэнх олонхын шүтдэг шашны өндөр мяндагтныг хэнээс ч хараат бусаар өөрийн орноос тодруулах нь тусгаар тогтнол, геополитикийн асуудалд ч хамаатай. Өөрийн Богдтой болсноор Монгол Улс ямар боловч Бурханы шашны хувьд нэгэн том төв болохоос гадна адгийн наад зах нь мөргөлчид, сүсэгтнүүд харийг зорьж мөргөл үйлдэхээр мөнгөө гадагш цацах нь хумигдана. Ийм байтал гадны нөлөөн дор хуурамч Богд тодруулахаар явсан нь З.Санждорж хамба тэргүүтэнд үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт орооцолдох шалтгаан болжээ.

Хэрэг явсаар сая есдүгээр сарын 27-нд прокуророос тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт 8-15 жил хүртэл хорих ял бүхий заалтаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүллээ. Тэднийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ. Нэгэнт үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэрэг учир тэдний хэргийг хаалттай шүүх ажээ. Ийнхүү Хамбатныг тойрсон хачин хэргүүд хар гэрийн хаалга татуулах шалтгаан болов.

 

Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жаанаа(202.55.188.126) 2024 оны 10 сарын 25

Хогын ац хэтэрхий хувиа хичээсэн гөлөг л байсан шдээ хүртэх ёстойгоол хүртсэн гэж бодож байна

0  |  0
Зочин(103.57.94.96) 2024 оны 10 сарын 24

10р богд монгол улс толгойгоо хэнд ч мэдүүлэхгүй байхад бидэнд хэрэгтэй шүү, үнэхээр толгой чинь ажиллахгүй байгаамуу, хятадын заавраар ингээд байгаамуу.

0  |  0
Саруул(66.181.178.114) 2024 оны 10 сарын 24

Үхсэн ацныхаа Богд могд тодруулах вэ ккк.

0  |  0
Би (202.9.47.11) 2024 оны 10 сарын 23

10 р богдын ар гэр аав ээж дэндүү хүчтэйгээ үзүүлээд байна уу энэ

0  |  0
mongol(202.126.89.159) 2024 оны 10 сарын 22

10-r BOGD LAM geech...BOGD geed ard ni LAM gej heleech...100-langiin joroo luus duug SONS...BOGD LAM

0  |  0
...(66.181.161.17) 2024 оны 10 сарын 25

Хар ядаргаа хаа байсан Төвд шашнаар толгойгоо угаалгах. Одоо бүр улс төртэй ч холбож байх шиг. Тэр шашинтай 300 гаран жил дээ суга хөгжих нь яагаав. Дэлхийн улсуудын сүүлний үзүүрт хэвтэж байж үхсэн элэнцгийн шашин машин богд зогд ...

2  |  4
Ь(45.117.35.20) 2024 оны 10 сарын 25

ЖАНЧХҮҮГИЙН ЗАМААР ШААХАЙН МӨР БҮҮ ГАРГА ЖАГАР ТҮВДИЙН ОРНООС ШИРЭЭНИЙ ЛАМ БҮҮ ЗАЛ

2  |  5
Зочин(66.181.180.150) 2024 оны 10 сарын 24

Үлгэр шиг юм даа хөөрхий. Үнэнийг нь хэлсэн л хүн байна. Тэгээд буруудаж.

2  |  2
монгол(202.55.188.38) 2024 оны 10 сарын 25

10 дугаар богд олон хүнийг шоронд хийж гарч ирж бгаа юм бна даа хуланг хүртэл

5  |  2
Би Монгол(66.181.189.183) 2024 оны 10 сарын 25

Кккккк хамба Чойжамц адилхан адилхан ш дээ, бусдын шашныг үүл хүндэтгэгч,П уншаад явж байдаг ш дээ, энэ хамбыг хаах гэрт хийх гэж байна бол, бас Хулантай адилтгаж байгаа бол хилс хэрэгт л байна л даа, мэдээж цөхөх юу байна аа, хужаатай холбоотой байвал сайн биш үү айн, төр өөрсдөө хужиртай нийлчихсээд өөд иргэд ээ хохирол байдаг, газраа зарчихаад өөрсдөө дээр суугаад байгаа биз дээ, энэ ариун явдал уу?

2  |  2
Баасандорж(59.153.112.145) 2024 оны 10 сарын 25

Газар шороогоо өмхий хужаад ухуулахдаа тоохгүй бж нэг муу садар ламд ямар их ач холбогдол өгч бна цаана чинь уул ус чинь уйлж бна хүн,малгүй ядарч бна төрд суугаа малнаасаа долоон дор болсон мөнгөний боолнуудаа...\n

2  |  2
Бухимдхо(202.126.89.163) 2024 оны 10 сарын 21

Наад хоёрынхоо бөөрийг нь л аваач дээ хэнд ч хэрэггүй хогнууд юм биш үү гарзгүй л юм шиг байна

3  |  0
Хэн(202.126.89.163) 2024 оны 10 сарын 24

Лам мал хоёрын ялгаа нээх хол зөрүүгүй л юм байна

5  |  0
upf ngo(122.201.31.7) 2024 оны 10 сарын 21

Олны өмнө засч орхи

4  |  0
Иргэн(202.126.90.217) 2024 оны 10 сарын 21

Хэрэггүй этгээд!

4  |  0
Гал(59.153.115.130) 2024 оны 10 сарын 22

Новш

4  |  0
Зочин(66.181.191.158) 2024 оны 10 сарын 25

Засс, энэ 10 р богд могд хэнд хэрэгтэй юмб. Энэ лам тэр садар самуундаа д хэрэг үүрнэ биз. Гэхдээ монгол төрийнхөн бүгд ийм ялтангууд.юун тагнуул нтр. Ямарч амархан алдагддаг улсын нууц вэ. Хэдэн шүүгчээ эргүүтүүлээд өөрсдийхөө хэргийг дарах зорилготой ман ы хийж байгаа ажил

7  |  4
DR. ADITYA(197.211.61.4) 2024 оны 10 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.4) 2024 оны 10 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.4) 2024 оны 10 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(202.55.188.117) 2024 оны 10 сарын 25

Өнөрөө бас эмээ болох гарамжавлуу дараад бсан өнөрөө бас ноцтой болж бна шүү дээ бас эмээ гарамжавлуу нь дайр гээд тушаал өгсөн юм болов уу

5  |  0
Зочин(122.201.31.101) 2024 оны 10 сарын 25

Богдын асуудлаар хаа хаанаа зөрчилтэй бсн ялсан нь.сэнтийд ялагдсан нь шоронд заларсан юм.бус уу

0  |  3
Иргэн(66.181.180.225) 2024 оны 10 сарын 20

Богдыг Монголоос тодрууллаа гээд тусгаар тогтнолоо баталгаажуулах ч гэх шиг, Хятадаас их хэмжээний зээл тусламж авч өр тавиад байгааг шүүх цагдаа нь иймэрхүү маягаар шалгаж ийм зүйл ангид оруулмаар юм да

3  |  0
Зочин(202.126.89.131) 2024 оны 10 сарын 20

Кино хийхээр л болж хөө

4  |  0
Hen ch bsn yadii(202.126.90.194) 2024 оны 10 сарын 25

Shariin shashnaa jaahan tanagtai bailgamaar yumaa. Ter uydee tor barij l baisiin bgaaz odoo bol neeree tarhi ugaagchid

2  |  3
Наран (66.181.180.191) 2024 оны 10 сарын 25

Монгол улс Монголоос тодорсон Богдтой боллоо гээд тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд \nгэж андуурахаар боль .Богд чинь далай ламын далайлтыг даваж гаргаагүй хүн Богдыг тодруулснаар тэнэмэл түвд өвгөний балмад шашины хараат л байсаар байх болно .Тэр богд могд бол ёстой Монгол улсын тусгаар тогтнолын дайсан .

0  |  4
S(139.5.216.110) 2024 оны 10 сарын 17

SHAALGYYLI80955877XUSNEER

0  |  0
Шалга, шийтгэ(59.153.112.63) 2024 оны 10 сарын 20

Ер нь элдэв гэгээнтэн, хутагт, хувилгаад, хойт дүр нэртэй бүх новшнуудыг нарийвчлан шалгаж цэгцлэх хэрэгтэй! Бүгд ид шидгүй залилангийн гэмт хэрэгтнүүд!!!

8  |  2
Уншигч(66.181.190.167) 2024 оны 10 сарын 19

Төрөө хүндэлж, түмнээ дээдэлнэ ээ, сайн цаг айсуй.

5  |  0
Зочин(103.168.34.150) 2024 оны 10 сарын 25

Үйлийн үр

5  |  0
S(139.5.216.110) 2024 оны 10 сарын 18

XUCHINDUULI80955877

0  |  1
цэцэг(103.57.94.124) 2024 оны 10 сарын 20

гай хөөтэй тангад - түвдийн хараалыг зайлуулж дараад ная ерэн жил хөгжиж дэвшиж өөдлөөд байсан монгол улсыг дахиж хорлож тангад түвдийн уламжлал лам богд хутагт хувилгаан тодруулах хэрэггүйсэн дээ уг нь ,эзэн чингисийн маань сургаал захиасыг санаатайгаар дарж зөрчөөд байна даа энэ лам нар тэдэнтэй хамсаж өвөр түрий түрийвчиндээ орсон урвагчид эрх мэдэлтэн хөрөнгө мөнгөтэй луйварчин зальхай хулгайчид!

4  |  2
S(139.5.216.110) 2024 оны 10 сарын 17

ANUSDI80955877

0  |  0
S(139.5.216.110) 2024 оны 10 сарын 17

SADARLI80955877

0  |  0
Зочин(103.57.92.119) 2024 оны 10 сарын 22

Шадар сайд Амарсайханы төрсөн ах Налайхын сайн номуун хийдийн Нэргүй гэгч хятадын тагнуул бас нэг хорт могой сул чөлөөтэй явсаар бгаа.Мөн өөртөө зава дамдин нэр өгөөд орон нутагт хийд орон бгуулж түмний толгойг мунхруулж бгаа шүгдэнгийн чөтгөр бас нэгэн тагнуул зальт этгээд Осгонбаяр гэгчийг хэзээ барьж шалгах вэ?

8  |  1
Jariga.mn(103.71.100.208) 2024 оны 10 сарын 19

Төөрөг тавилан заяагаар Тодорсон Х Богд доо Итгэл одуулах уу Түмний шившиг түрүүний бөөс болох БНХАУ захиалгат Х Богд д Итгэл одуулах уу? цаг үе үүнийг харуулна.Далай Ламын тодруулсан Х Богд нь Албан ёсны Х Богд,Төрийн Зөвлөлийн таримал Ванчин Богд нь Хутагтыг тодруулах эрх үгүй.

3  |  1
Baagii(203.91.115.54) 2024 оны 10 сарын 17

Hen ch ooriinhoo hiuhdiig gene shdee balainuudaa

0  |  1
Зочин(124.158.107.44) 2024 оны 10 сарын 25

Хятадын тагнуулын байгууллага нэг мууу моонгол ламаар тагнуул хийлгэж мөнгө төлөх үү. Техник технологийн ийм үсрэнгүй хөгжлийн үед хятад улс манай Тагнуулынханд юу ч мэдэгдэхгүйгээр мэдье гэсэн бүх юмаа асар богино хугацаанд л мэдээд авчих байлгүйдээ. Энэ эрүүгийн хуулийн зүйл ангиар ялалсан дүгнэлтийн ерөнхий утгыг бодоод үзвэл шүүх дээр нотлох маш хэцүү л байж таарна. Бараг л хэрэг биш болох тийшээ л байна даа. Гэхдээ харж л байя даа.

6  |  3
Зочин(103.57.94.107) 2024 оны 10 сарын 25

Зүүн хараагийн уугуул бол урд үүгийн хольцтой л байгаа биз. Соц үед эрлий хурлийзуудыг л тийш нь явуулдаг байсан. Сэлэнгэ зүүн хараа руу. Эрлийз хурлийз хүүхдээ л богдод шахах гэж оролдож л дээ. Бузартай хог юмаа

3  |  0
DR. ADITYA(102.89.83.202) 2024 оны 10 сарын 17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  1
DR. ADITYA(102.89.83.202) 2024 оны 10 сарын 17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Ард(204.137.100.96) 2024 оны 10 сарын 25

Хятадын тагнуулын байгуулгаас 10 дугаар богдыг Монголоос биш хятадаас тодруулах улмаар далай ламыг мөн адил хятадаас тодруулах зорилогтой байсан. Иймэд хятадын тагнуулын байгууллага энэ ламаар дамжуулан монгол лам нарыг хагралдуулах бодлогоо явуулжээ.

11  |  0
Зочин(112.216.22.6) 2024 оны 10 сарын 24

Энэ одоо өөртөө л гомдохоос доо. Далай ламд охиноо өгчих гээд байсан л гэсэн. Бусад нь яахав гэхэд хятадаас санхүүжилт авсан бол уучлах аргагүй л юм. Байгаадаа ханахгүй балайрч байгаад ийм юм болжээ

11  |  0
Top