Булган аймагт нэгнийгээ буудсан хэрэг гарчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
5 цагийн өмнө

"Булган аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна" гэх дуудлага өчигдөр буюу /2024.10.15/-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Дуудлага мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийг шалгахад 34 настай эрэгтэй Э нь 50 настай эрэгтэй Э-гийн хамт архидан согтуурсан үедээ маргалдаж, галт зэвсгээр нэг удаа хэвлийн тус газарт нь буудаж, гэмтээсэн байжээ. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Иймд иргэн Та ганцхан хором тэвчиж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(59.153.115.126) 3 цагийн өмнө

orkuudyg ork mayagaar ni yawuulaach\n

0  |  0
Top